Эрүүл мэндийн үнэгүй өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2017-02-16 13:37:48

“Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд Цус сэлбэлтийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв,  2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран Эрүүл мэндийн өдөрлөгийг энэ сарын 17-нд МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулна.

Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтууд  давхар зохион байгуулагдана. Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр өдөрлөгийн үеэр үзүүлэх боломжтой.

Б.Туул

Холбоотой мэдээ