Үзэсгэлэн худалдаанаас 180 гаруй төгрөгийн бурлуулалт хийгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн 27 сумын 11 аж ахуйн нэгж, хоршоо болон 210 үйлдвэрлэл эрхлэгч иргэн “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 184 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/33 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг 2017 оны 2 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Зуунмод хотын “Дүнжингарав” цогцолборын үзэсгэлэнгийн танхимд таван өдрийн турш зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээ өнгөрсөн жилийг бодвол зохион байгуулалттай сайтай болсон гэдгийг албаныхан онцолсон бөгөөд 27 сумын 210 үйлдвэрлэл эрхлэгчид Төв аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын зүгээс “Талархал”-ын бичгийг гардуулсан юм.
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд Алтанбулаг, Аргалант Батсүмбэр, Баянчандмань, Бүрэн, Баянхангай, Борнуур, Сэргэлэн зэрэг сумд бэлтгэл сайнтай, зохион байгуулалттай оролцсон байна.
Т.Есүхэйтөмөр