“Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-20 18:13:03

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төрөөс 65 ба түүнээс дээш насны ахмадуудад өнөөдрөөс эхлэн "Насны хишиг" буюу 50-250 мянган төгрөг олгож эхэлжээ.

“Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр 65-69 настай ахмадад 50, 70-79 настанд 80, 80-89 настай ахмадад 150, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг олгох юм.  Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас аймаг, дүүргүүдийн хэлтсүүдэд “Насны хишиг”-ийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. ХНХЯ-наас улсын хэмжээнд 121 мянга гаруй ахмад хишиг хүртэх тооцоо гаргаж, 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Мөн ЭМНДЕГ-аас өнгөрсөн долоо хоногт аймаг, дүүргүүдийн хэлтсүүдэд алдарт эхийн одонгийн мөнгийг шилжүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ