Төвбанк 2482.0 төгрөгийн ханшаар 16.0 сая ам.доллар  худалдаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-21 15:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар 2482.0 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.долларыг  худалдаж авав.

 Өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд 2476.91 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2481.97 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 26.5 сая ам.доллар худалдах, 354.15 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 27.0 сая юань худалдан авах, 361.7 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 12.0 сая юань худалдах санал ирүүлсэн байна.

Харин своп, форвард арилжаагаар банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлсэнгүй.

Холбоотой мэдээ