Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Сингапур улсад айлчлал хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-08 11:23:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсад 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен-тэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен Дэд сайд Б.Батцэцэгт Сингапур Улсын Гадаад хэргийн яамны харъяа Дипломат академиас 2017 оны 5 дугаар сард зохион байгуулах богино хугацааны сургалтад Монгол Улсын залуу дипломат ажилтныг оролцуулах урилга гардуулав.

Мөн өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Соёлын элчийн гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Дэд сайд Б.Батцэцэг оролцож, Сингапур Улсын иргэн Дато Энди Вонг-д Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

Холбоотой мэдээ