Төв нутагт 2.1 сая төл мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 11:56:38
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт мал төллөлт 10 хувьтай явж байна.

Энэ хавар 2.1 сая толгой мал төллөхөөс 1243 ингэ, 122824 гүү, 133337 үнээ, 1.1 сая эм хонь, 723752 эм ямаа юм. Мал төллөтийн үеэр малын тэжээлийн хомсдол гарч болзошгүй байгаа талаар ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ. Иймд малчдад туслах аяныг амжилттай өрнүүлж байгаа бөгөөд тун удахгүй шаардлагатай газруудыг өвс тэжээлээр хангана гэж тэрээр хэлсэн юм.

Одоогоор малын гоц халдварт өвчний дэгдэлт намжиж, вакцинжуулалтын ажил 45.7 хувьтай байгаа аж.

Дашрамд дурдахад, Төв аймгийн хувьд өнгөрсөн онд 4.7 сая мал тоолуулж мал сүрэг таван төрөлдөө өсч адуун сүргээрээ улсдаа манлайлсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ