Хөвсгөлд 1,8 сая орчим мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-09 23:38:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 1 сая 800 мянга орчим эх мал төллөх бөгөөд зарим малчны хотонд төлийн дуу цангинан мал төллөж эхэллээ.

Энэ жил ихэнх нутагт өвөлжилт хүнд байсны улмаас төллөж буй эх мал шим муутай байгааг малчид хэлж байв. Өнгөрсөн онд 1сая 500 мянга орчим мал төллөж 1 сая 500 мянга гаруй төл хүлээн авч гарсан төл 80 гаруй хувьтай бойжсоны үр дүнд оны эцсээр Хөвсгөл аймаг 5 сая 89 мянган мал тоолуулж мал сүргийн тоогоор улсад хоёрт оржээ.

Мал төллөж эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас малчдад гарсан төлийг эрүүл бойжуулах мэргэжлийн зөвлөгөөг хүргэн хамтран ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ