Нурангид дарагдсан иргэдийг  аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-16 11:51:43

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өчигдөр үдэш  нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, уурхайн гүнд ажиллаж байсан хоёр  хүн дарагдсан байна.

Ослын дуудлагыг   19:20 цагт  авуутаа  ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй аврах ажиллагаа явуулжээ. Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ