Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-18 13:11:12

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй зэвсэгт хүчнийхэн өнөөдөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, "Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин Монгол Улсын түүхийн бүх үед онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.  Цаашид ч энэ байр сууриа хадгалж,  цэрэг эх оронч үзлийн суурь, бие бялдар, сахилга бат хүмүүжлийн сургууль, иргэдийнхээ түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн гол баталгаа байх болно. Батлан хамгаалах салбарынхан 96 жилийн түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал олон жил хүлээлт үүсгэсэн Батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг хийлээ" хэмээн онцлов.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн  цэцэг өргөх  ёслолд зэвсэгт хүчний үе, үеийн хүмүүс хүрэлцэн ирсэн байв.

 

 Б.Заяа

Холбоотой мэдээ