Утааны эсрэг ээж, аавууд “Pixel art” тэмцлийн жагсаал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-18 13:31:19

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдрөөр Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт   Утааны эсрэг ээж, аавууд “Pixel art” тэмцлийн цуглааныг  хийж байна. 

Нийслэлийн ЗДТГ-аас Утааны эсрэг тэмцэх цуглаан зохион байгуулахыг зөвшөөрснөөр ээж, аавууд утааг эсэргүүцэн “Pixel art” буюу үгний хэлбэрт орж жагсах арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж жагссан бөгөөд “SOS MGL”  англи уриаг гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх  юм байна. 

Цэргийн баяраар энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон жагсагчид Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардах талаараа Утааны эсрэг ээж аавуудын холбооныхон онцлов. 

Түүнчлэн тус холбооноос  зөвхөн өвөл утаагаа ярих бус хавар, зун нь мартдаг байдлыг халж сар бүр утааг арилгахыг шаардсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах юм байна. "Өнгөрөгч хоёрдугаар сарын 20-нд агаар орчны бохирдлыг арилгах Үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байх ёстой ч өнөөдрийг хүртэл Сангийн яаманд хүргүүлээгүй удааширч байна. Энэ нь утаатай тэмцэх шийдвэр гаргагчдын ажил дулааны улирал ирэхээр саарах хариуцлагагүй байдал давтагдах вий. Хэрэв дөрөвдүгээр сар гэхэд утааг арилгах үндэсний хөтөлбөрийг боловсруулж дуусахгүй бол удаа дараалан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна" хэмээн ээж аав нар ярилаа. 

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ