“Sony Pictures” хакерын халдлагад өртсөн ажилтнууддаа нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-21 16:03:31

ВАШИНГТОН. /AP/. 2014 онд сервер нь кибер халдлагад өртөх үед хувийн мэдээллээ алдсан ажилтнууддаа анөхөн төлбөр олгохыг Америкийн “Sony Pictures Entertainment” компани зөвшөөрчээ. Тус компани хувийн мэдээлэл алдагдсаны нөхөн төлбөрт нийтдээ 8 сая доллар гаргахаар болсон байна.

“Sony Pictures”-ийн ажилтнууд материаллаг нөхөн төлбөр олгохыг компанийнхаа удирдлагаас шаардаж, гомдол мэдүүлжээ. Тус компанийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг хүлээлгүй нөхөн төлбөр олгохоор шийдсэн байна.

Гомдол гаргагчид хувийн мэдээлэл нь алдагдсаны төлөө хүн бүрт 10 мянга хүртэл долларын нөхөн төлбөр, мөн хуйвалдаанаас хамгаалахад хүн бүрт 1000 хүртэл долларын зээлийн карт олгохыг шаарджээ. Үүнээс гадна, хууль, эрх зүйн туслалцаа авахад 3.5 сая доллар шаардагдсан байна.

“Sony Pictures” компани Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амь насанд халдаж, улмаар амиа алдаж байгаа тухай гардаг “Интервью” киног гаргасны дараа 2014 оны 12 дугаар сард хакеруудын халдлагад өртсөн юм. Америкийн эрх баригчид хакерын энэ халдлагад  Умард Солонгосыг буруутгасан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ