Гар бөмбөгийн тэмцээнд Завханы охид, Говь-Алтайн хөвгүүд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-20 13:00:19

Увс /МОНЦАМЭ/ 2017 оны Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдрүүдээр Увс аймагт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эмэгтэй 5, эрэгтэй 5 баг оролцсон бөгөөд охидод Завхан аймгийн баг тамирчид тэргүүлж, Говь-Алтай, Ховд аймгийн багууд удааллаа. Харин хөвгүүдэд Говь-Алтай аймгийн баг түрүүлж, Завхан, Ховд аймгийн багууд 2-3-р байр эзэлсэн юм. Эхний хоёр байр эзэлсэн багууд Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд оролцох эрх авлаа.

Энэ удаагийн тэмцээнээс Увс, Баян-Өлгий аймгийн тамирчид медаль авч чадсангүй ээ. Ялангуяа Увс аймгийн хувьд Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг өөрийн аймагтаа зохион байгуулсан хэрнээ ганц ч медаль авч чадаагүй нь цаашид энэ спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг сануулаад авлаа.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ