Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 14:52:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын нэгний өдрүүдэд Баянхонгор хотод болохоор болжээ.

Тэмцээнийг Монголын волейболын холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж. Тус тэмцээнд 5 бүсээс шалгарсан эрэгтэй 16, эмэгтэй 16 баг оролцох бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Сонирхуулахад, Баянхонгорын баг тамирчид 2015 онд Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл медаль, волейболын идэрчүүдийн 2015 оны УАШТ-ний алтан медаль, 2016 онд 16 насны УАШТ тэмцээнд охидын баг алтан медаль, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэж байсан байна.
                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ