Монгол төрийн Алтан соёмбыг бүтээн босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-21 15:24:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол цэргийн 96 жилийн ойн баярт зориулж  Монгол төрийн Алтан соёмбыг  Өлгий хотын ”Найман толгой” хэмээх ууланд бүтээн босголоо.

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын оролцоотойгоор Соёмбыг  цагаан өнгийн чулуугаар өрж бүтээсэн байна.

Соёмбо тэмдэгийг 17-р pууны сүүлээр өндөр гэгээн Занабазар үндэслэн зохиосон юм. "Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулдаг. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг. Хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлсэн байдаг байна.

Б.Энх-Уянга

Холбоотой мэдээ