66 мянган мод тарьж ургуулсан хамт олныг дэмжихээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-21 17:49:01

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, сайдын зөвлөх А.Цолмон нар “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт болон тус ТББ-тай хамтран ажилладаг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Тулга, хайр халамж” холбооны тэргүүн С.Түмэнжаргал, “Сайн хүн” аяныг санаачлагч Д.Сайжраа нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

“Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ынхан  8 аймгийн 41 сум, нийслэлийн 7 дүүрэгт нийтдээ 66 мянган мод тарьж ургуулсан байна. Цаашид ч мод тарих хөдөлгөөнөө үргэлжлүүлэн ажиллахаа уулзалтын үеэр хэлж байсан юм.

Сайд Н.Батцэрэг, "Монгол орны усны төвшин жил ирэх тусам доошилж буй энэ үед ойжуулалтын ажил зохион байгуулахаас өөр аргагүй байгаа ч бидэнд ойжуулах ажлыг хаана зохион байгуулах, хөрөнгө мөнгө, хүн хүч, тарьсан модоо эзэнжүүлэхээс эхлээд шийдвэрлэх олон асуудал байна. БОНХАЖЯ мод тарьж буй та бүхний хөдөлгөөнийг бодлогын хувьд дэмжих болно" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ