Улсын Гуравдугаар төв эмнэлэг шилдэг аж ахуйн нэгжээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-22 18:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ  ТӨХК нь түүхт 85 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг 30 хэрэглэгчийг тодрууллаа.

Нийт 13 байгууллагыг шалгаруулснаас сүүлийн таван жилийн хугацаанд гэрээний зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн, техникийн нөхцлийн шаардлага хангасан, хэрэглээний төлбөр хугацаанд нь төлдөг, цахилгаан хэрэгслийн болон щитний аюулгүй ажиллагааны байдлыг бүрэн хангасан, зүй бус хэрэглээний зөрчилгүй байх зэрэг үзүүлэлтийг хангасан тул Улсын Гуравдугаар төв эмнэлэг шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр тодров.

Энэхүү шилдэг хэрэглэгч хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нийт 46 хэрэглэгч шилдгээр тодорч байжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ