МУИС-ийн эрдэмтдийн баг Баянхонгорт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-28 14:10:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд боллоо.

Сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл (ICDP) төсөл, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион явуулав.

Сургалтыг МУИС-ийн докторын баг удирдан явуулсан бөгөөд Проф. Др. О.Мөнхбат "Бодлогын судалгаа болон нөлөөллийг хэрэгжүүлэх нь", "Төрийн үйлчилгээг төсөл, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх нь. Түүнд хяналт үнэлгээ мониторинг хийх нь" сэдвээр илтгэсэн бол Проф. Др. Г.Цэрэн Ажилтнуудын ажилдаа хандах хандлага, үнэт зүйлс, Манлайлал, Зөрчилдөөний менежмент, Стрес менежмент, Байгууллагын соёл, ажилтануудын хамтач байдлыг нэмэгдүүлэх нь, Илтгэх Ур Чадвар, Гүйцэтгэлийн гол үзүүлэлт /KPI/, Харилцааны соёл, Хүний нөөцийн менежмент сэдвээр мэдлэг олголоо.

Проф. Др. Ц.Батболд Төрийн захиргааны шинэтгэл, Улстөрийн бодлогын анализ, Иргэний нийгэм ба сонирхлын бүлэг, Төрийн бодлого, хэрэгжүүлэлтийн шинжилгээ, Орон Нутгийн удирдлага сэдвээр, Проф. Др. Б.Болд-Эрдэнэ Олон нийтийн мэдээллийн харилцаа, Төрийн байгууллагын мэдээлэл, мэдээллийн харилцаа сэдвийн хүрээнд, Проф. Др. Ч.Ундрам Стратеги төлөвлөлт, кластер, Проф. Др. Б.Батмөнх Хөгжлийн бодлого, төлөвлөлт сэдвээр тус тус сургалт хийв. Сургалтад нийтдээ 200 шахам хүн хамрагдсан байна.

Мөн эрдэмтдийн баг өнөөдөр аймгийн Тэмүжин театрт уулзалт зохион байгуулж, Дээд боловсролын удирдлага, мэргэжил сонголт, элсэлтийн (МУИС-ийн жишээн дээр) талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцжээ. Тус сургалтыг Баянхонгор аймаг анх удаагаа зохион явуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион явуулах саналыг МУИС-д хүргүүлээд байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт ЭТИС хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт 4 талт түншлэлийг бэлхүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхижуулах ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа аж.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ