Өрхийн амьжиргааны судалгаанд 29000 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-30 23:09:35

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 29000 өрх хамрагдана.

Судалгаанд 164 тоологч явахаар сургалтанд хамрагдаж судалгааны ажилтан мөн гэсэн түр үнэмлэхийг гардан авлаа. Иргэд судалгаанд хамрагдсанаар улсын хэмжээнд өрхийн мэдээллийн нэгдсэн сан бий болж, зорилтот бүлгийн иргэдэд төр засгаас үзүүлэх тусламж дэмжлэг, хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх учраас судалгааг үнэн зөв бодитой авах нь чухал гэдгийг аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар анхааруулж байлаа. Хөдөө орон нутагт зарим суманд цас ихтэй, зарим суманд шар усны үер болж болзошгүй учраас судалгаанд явах иргэдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны газраас мэдээлэл зөвлөгөө өглөө.

Судалгаа маргааш улс орон даяар эхэлж 10 хоног үргэлжилнэ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ