Дархан-Улаанбаатарыг холбосон авто замын шинэчлэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Улаанбаатар хотыг холбосон олон улсын А зэрэглэлийн төв авто замыг шинэчлэх өргөтгөлийн эхний ээлжийн ажлыг Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах “MCPCGR” ХХК-ийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт ажиллав.
Энэхүү ажил нь тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийг хэрхэн хийх талаар тусгах судалгааны ажлууд хийгдэж байна. Уг инженерийн шугам сүлжээний судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байгаа юм байна.
“Энэ ажлыг аймгийн Захирагчийн алба, ХБХОТХ, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар зохион байгуулан ажиллаж байна” гэж аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх сэтгүүлчдэд танилцууллаа.
Б.Норовсамбуу