Боловсролын байгууллагыг “Хүний хөгжлийн төв” болгох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-03 13:23:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар “Аймгийн боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн тухай хэлэлцлээ.

2014-2016 онд Орхон аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэхэд 6 бүлэг 110 үйл ажиллагаа төлөвлөснөөс биелэлт 84.4 хувьтай гарчээ. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалт буюу 2 тэрбум 289.2 сая төгрөгөөр “Унага”, “Эрх бүжинхэн” цэцэрлэгийг ашиглалтад оруулж 20, 22, 23, “Миний гэр”, “Энхжин” цэцэрлэгт өргөтгөл хийсэн байна.

Улмаар цэцэрлэгийн орон тоог 851-ээр нэмэгдүүлсэн нь хамран сургалт 85.5 хувь болж 96 иргэн ажлын байраар хангагджээ. Цаашид боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрт боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, боловсролын байгууллагыг “Хүний хөгжлийн төв” болгоход чиглүүлэх ажээ.  

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ