“Ээжийн элбэрэл” бясалгалын аялал хийлээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:34:46

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршдог байгалын дурсгалт газар Ээж хайрхан ууланд “Ээжийн элбэрэл” бясалгалын аялал саяхан зохион байгуулагдлаа.

Энэ аялалд аймгийн төвийн албан газар байгууллагуудын олон иргэд оролцож зам зуураа бичигт хад, Цагаан хаалганы хүрхрээг үзэж уран жолоодлого, элсний марафон, олс таталтын тэмцээнд оролцжээ. Ээж ууланд нарны тахилга, Ээж уулын сан тахилгыг үйлдэж, ерөөлийн ном хурсан байна. Мөн байгалын өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүдийг үзэж, бясалгал хийжээ. Эдгээр ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгал орчин аялал жуулчлалын газар, Цогт сум, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн захиргаа, Дашпэлжээлин хийд, аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулжээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ