Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 2017-2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тухайлбал, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөтөлбөр юм.
Дээрх хөтөлбөрүүд нь тус бүрийн онцлогоосоо хамаараад харилцан адилгүй хэмжээ, хугацаатайгаар иргэдэд зээл олгоно. Харин ижил тал нь хүүгүй, 100 хувийн эргэн төлөлттэй байх юм. Уг хөтөлбөрүүд нь зээл олгох төдийгүй мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг олон талтай юм.
Б.Оюун-Эрдэнэ