Идлибийн агаарын цохилтод Орос улс оролцоогүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-05 10:47:10

МОСКВА./TASS/.Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид манай цэргийн хүч агаараас цохилт өгөх ажиллагаа явуулаагүй гэж ОХУ-ын БХЯ мэдэгдлээ.

Өчигдөр өглөө тус мужид сөрөг хүчний хяналтад байдаг газарт агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 58 хүн амь үрэгдсэн байна. Агаараас цохилт өгөхдөө химийн зэвсэг ашигласан гэж хүний эрхийг хамгаалах байгууллага үзэж байна.

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах зорилгоор 2015 оны есдүгээр сараас ажиллагаа явуулж эхэлснээс хойш  ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын армийг дэмжсээр байгаа билээ.

Сирийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн оны 12 дугаар сард хойд нутгийн Алеппо хотыг босогчдоос чөлөөлсөн. Тэр үед агаараас цохилт өгч, энгийн номхон олон иргэдийн амийг хөнөөсөн гэж Оросыг барууны улс орнууд буруутгаж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ