“Үндэсний цом”-ын аварга баг маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-22 20:13:31

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээний хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа.

Спортын төв ордонд үргэлжилж байгаа тус тэмцээнд 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан бөгөөд маргааш шигшээ тоглолт болж аваргаа тодруулна.

Өнөөдрийн хасагдах шатны тоглолтыг сонирхуулахад, Орхон аймаг -Увс аймаг 83:61, Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85  (нэмэлт цагт) Төв аймаг – Архангай аймаг 65:57  гэсэн Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71оноогоор тус тус хожжээ. Одоо хагас шигшээ тоглолтонд Орхон аймаг  - Сүхбаатар аймгийн багтай тоглох бол Төв аймаг - Дархан-Уул аймгийн багтай өрсөлдөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ