Гар худгуудын доторлогоо шаардлага хангадаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-11 10:29:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумын нийт хүн амын 10 орчим хувь нь төвлөрсөн усан хангамжийн системд холбогдож, 0.7 хувь нь усаа төвлөрсөн системд холбогдсон түгээх байруудаас авч байна. Харин 40 гаруй хувь нь шаардлага хангаагүй усны эх үүсвэр хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ

Ялангуяа малчдын унд ахуйд хэрэглэж байгаа энгийн гар худгуудын доторлогоо, ховоо, онгоц зэрэгт машин, тракторын дугуй, олгой хаймар зэргийг ашигласан байдаг нь хүн, малын эрүүл мэндэд тохиромжгүй болохыг албаныхан хэлж байна. Мөн ихэнх худгийн таг нь сарампай, төмөр эсвэл өгөршсөн мод байдаг аж. Малчид өөрсдийн ууж байгаа усандаа анхаарч, эрүүл мэндийнхээ хөрөнгө оруулалтад гар талалгүйгээр худгаа иж бүрнээр нь, мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний тохижуулах цаг болсныг хэлэх хүмүүс байгаа юм.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн усны нөөцөөр 21 аймгаас 15 дугаарт ордог бөгөөд усны тоо бүртгэлийн сүүлийн мэдээгээр тус аймагт 670 булаг шанд тоологджээ. Мөн ширгэсэн 13, рашаан 19, гол горхи 211, нуур тойром 53 тоологдсоноос ширгэсэн 3, гүн өрөмдмөл худаг 365, гар худаг 1571 тоологдсон байна.

                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ