Концессын тухай хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 14:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2017 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газар Концессын гэрээ байгуулахдаа салбарын яамдаас санал авдаг байхаар тусгасан гэдгийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэбат нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин байнгын хороон дарга Т.Тэрбишдагва Концессын гэрээ байгуулахад яамдын саналыг тусгах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах санал гаргасан ч олонх дэмжсэнгүй. Ийнхүү гишүүдийн гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ