Ажил хийж “Хүнсний талон”-оо ав гэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүнсний талон” олгодог. Ингэхдээ насанд хүрэгчдэд сард 10, хүүхдэд 5 мянган төгрөгийн эрхийн бичиг өгдөг юм.
Гэтэл Шанд багийн хэсгийн ахлагч “Хүнсний талон” авах эрхтэй иргэн руу утасдаж газар шорооны ажил хий үгүй бол талон олгохгүй гэжээ. “Хүнсний талон” олгох журмандаа халамж хүртэж байгаа иргэдийг ажилд татан оролцуулна гэсэн заалт байдаггүй ажээ. Иймд холбогдох байгууллагаас Шанд багийн хэсгийн ахлагчид ажлаа хариуцлагатай хийхийг анхааруулжээ. “Хүнсний талон”-оор архи, тамхинаас бусад хүнсний болон ахуйн хэрэглээний бараа худалдаж авдаг юм.
Б.Оюун-Эрдэнэ