“Шагчид”-ыг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цагдаагийн газар зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Шаг” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж шөнийн 23-06 цаг хүртэл хотын эргүүл хийж ажиллаж байна.
Учир нь хууль бусаар архи худалдан борлуулдаг 14 иргэн Цагдаагийн газарт бүртгэлтэй байдаг бөгөөд тэд нууцаар удаа дараа ийм зөрчил гаргасаар байгаа ажээ. Иймд тэднийг үйлдэл дээр нь барих зорилгоор гэнэтийн шалгалт явуулахад 15 зөрчил илрүүлж архийг нь хураан авч устгасан байна. Мөн торгуулийн арга хэмжээ авч 4 иргэнтэй холбоотой баримтыг Шүүхийн байгууллага руу шилжүүлжээ. Түүнээс гадна шагийн архийг таксигаар дамжуулан зуучлан борлуулдаг иргэд байгааг Цагдаагийн газар илрүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ