Хар замын элс шороог цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-12 16:25:08

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас нийтийн эзэмшлийн зам, талбайн хог шороог цэвэрлэж эхлээд байна.Улаангом хот доторх хар замын шороог долоо дахь өдрөө цэвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3,8 км замаас 40 тн элс, шороог цэвэрлэж авчээ. Энэхүү ажил 4-р сарыг дуустал үргэлжлэх юм байна. Өнгөрсөн өвөл Улаангомд цас ихээр унаж, замын халтиргаа гулгаа ихээр үүссэн юм. Иймээс ард иргэдийн аюулгүй байдлын улмаас Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хамт олон Улаангом доторх хар зам дээр элс шороо, давс ихээр асгасан байна. Цаг агаар дулаарсантай холбогдуулан зам дээр асгасан элс шороо хийсч, хотын өнгө үзэмжийг бохирдуулж байгаа тул ийнхүү цэвэрлэж эхэлжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ