“Хонгор-Салхит”-ын чиглэлийн 13 км замыг засчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 22:39:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Хонгор сумын алслагдсан суурин болох Салхит төмөр замын өртөө нь сумын төвөөсөө 13 км-т оршдог. Аймгийн Засаг дарга С.Насанбат Хонгор сумын иргэдтэй уулзах уулзалтын үеэр тус сумын иргэд Салхит-Хонгор чиглэлийн 13 км авто замыг хусч өргөсгөх, үерийн шуудуу татах ажлыг хийлгэж өгөөч гэж санал гаргажээ.
Энэхүү саналын дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгээр тус чиглэлийн 13 километр авто замыг хусч тэгшлэн өргөсгөж үерийн шуудуу татах ажлыг “Дархан Авто зам засвар арчлалт” ТӨХК-ийн гурван техник, арав гаруй хүн хүчээр сумын ЗДТГ-аас болон “Улаанбаатар Төмөр замын зургадугаар анги” тус бүрээс 300 литр дизель түлш зарцуулж энэ ажлыг хийж гүйцэтгэлээ гэж сумын Засаг дарга н.Атархишиг ярилаа.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ