“Аз жаргалтай гэр бүл” сэдвээр өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлгээс сумынхаа зургаан тавьтын дунд “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр Дэвжээ тэмцээн явуулсан байна.
Энэ сарын 14-нд сумын Соёлын төвд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Тавдугаар тавьт тэргүүлж, Хоёр, Дөрөвдүгээр тавьтууд удаах байруудыг эзэлсэн байна. Энэхүү тэмцээнийг шүүлгэхээр тус сумын харъяат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн их эмч Д.Норовсамбуу, шүдний их эмч Д.Оюун нарыг урилгаар аваачсан аж. Дээрх эмч нар Ахлах сургууль, Дэвшил бага сургууль болон Хүүхдийн цэцэрлэгээр орж, багш ажилчид, хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийсэн байна.

Б.Батхүү