Гэр цэцэрлэг ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-17 16:29:32
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Өмнөговь сумын Хүүхдийн цэцэрлэг уламжлал ёсоороо хөдөөгийн багуудад гэр цэцэрлэг ажиллуулж эхэлсэн байна.
Одоогоор Улиастай багийн төв Мунживт гэр цэцэрлэг ажиллуулж байгаа бөгөөд үүнд арав гаруй хүүхэд хамрагдаж байна. Цаашдаа бусад багуудад гэр цэцэрлэгийг ээлж дараатай ажиллуулах аж. Мал төллөлтийн үеэр хөдөө багуудад гэр цэцэрлэг ажиллуулж байгаад малчид талархалтай байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ