Монгол охин Шведэд “од болж” байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-17 16:43:52
Ой тогтоолтоор дэлхийн шилдэг эмэгтэй болж алтан медаль нэг бус удаа хүртэж байсан 22 настай монгол бүсгүй Алтансүхийн Янжиндулам "Авъяаслаг Шведчүүд" нэвтрүүлэгт орж анхны үзүүлбэрээрээ “Алтан базар” үнэлгээ авчээ. Таван настайдаа Швед улсад ирсэн Янжааг нилээд олон хэлээр ярьж чаддаг, мөн ой тогтоолтоор дэлхийд данстай, ой тогтоолтын өөрийн гэсэн онцгой техниктэй хэмээн тодотгодог. Тэрээр үзэгчдийн суудлаас танихгүй 20 хүнийг тайзнаа уриад 1 минут 30секундын дотор тэдний орон орны өөр нэрсийг цээжилж тогтоосноо үзүүлжээ. “Чи энэ тэмцээнд түрүүлбэл шагналын мөнгөө юунд зарцуулах вэ” гэсэн асуултад “Хэрэв энэ тэмцээнд хожоод мөнгөө авбал, шинэ аппликэйшн бүтээж, Шведэд шинээр ирж буй олон олон хүмүүст швед хэлийг түргэн сурахад тусалмаар байна” гэж хариулсан байна.
Дашрамд дурдахад, одоогоор Монголын ой тогтоолтын спортын баг тамирчид олон улсын нийт 42 тэмцээнд оролцож 607 медаль хүртээд байна. Манай өсвөрийн тамирчид дэлхийн 17 дээд амжилтын 14-ийг нь эзэмшдэг юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд