Б.Шижир-Эрдэнэ Америкийн оюуны спортын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-17 17:22:50
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-16-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод зохион байгуулсан АНУ-ын оюуны спортын нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд ой тогтоолтын Олон улсын их мастер /ОУИМ/ Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж Америкийн аварга болжээ.

Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин, ОУИМ Б.Шижир-Эрдэнэ нь одоо 17 настай. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулдаг “Memoriad-2016″ оюуны олимпийн наадамд  баг тамирчдынхаа хамт амжилттай оролцож олон дээд амжилтыг тогтоож байсан оюуны спортын шилдэг тамирчин юм.
Д.Өлзий
Холбоотой мэдээ