Витаминжуулалтын өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-18 22:18:10
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Төв чандмань дулаан” эрчим хүчний газар, Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монос” компанитай хамтран витаминжуулалтын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр сахар болон ясны сийрэгжилтийг оношлох, даралт үзэх, үнэгүй коктейлээр үйлчилсэн байна. 
 
“Төв чандмань дулаан”  ЭХГ 1.800.000 төгрөгийн амин дэм худалдан авч  ажилтнууддаа үнэгүй тараажээ. Эднийх 240 гаруй ажилчин албан хаагчтай юм.
 
"Төв Чандмань дулаан "ЭХГ-ын Ц.Жамбалсүрэн “Эрүүл мэндийн аливаа асуудлаас ажилтнуудаа хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм. Худалдан авсан амин дэмийн ихэнх нь ясны сийрэгжилтэд хэрэглэх зориулалттай аж.
 
Энэ өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд “Монос” компанитай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард тус аяныг хамтран зохион байгуулж байхаар болжээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ