Төв аймаг нийгмийн эрүүл мэндийн өдөртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-18 22:44:32
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрүүл мэндийн газраас долоо хоног бүрийн лхагва гаригийг нийгмийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж байна.  
Үүнтэй холбогдуулан нээлтийн арга хэмжээ зохион байгуулж 20 байгууллагын 300 гаруй албан хаагч оролцсон юм. Энэ үеэр нарны алхалт буюу өглөөний алхалтыг нэгэн зэрэг хийж бусдыгаа идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалан дуудсан юм.
 
Нарны алхалтын дараагаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлж зөвлөгөө өгсөн юм. Мөн үргэлжлүүлэн иргэдэд аймгийн “Улаан загалмайн хороо”-ноос анхан шатны тусламж, зааварчилгааны талаарх хичээлийг явууллаа.
 
Нийгмийн эрүүл мэндийн өдрийг угтсан уг арга хэмжээ Төв аймгийн 27 суманд зэрэг явагдаж, нийт 800 гаруй иргэн хамрагджээ.
 
Иргэдэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэж, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн төлөвших мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхэд уг арга хэмжээний зорилго нь оршиж байгаа гэж АЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэллээ.  
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ