Э.Амартүвшин: Бид театраа эзэнгүй орхихгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар./МОНЦАМЭ/
-Та бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин. Италийн “Сан Карло”-д дуулах гэрээ дуусчихсан байх аа. Тэнд дуулах, эх орныхоо дуурийн театрт дуулахын хооронд ямар ялгаа байсан бэ?
-Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлээд гадны улс орны театруудад дуулж, тоглолтонд оролцсон. Германы Кёльн хотын дуурийн театрт “Риголетто”-г дуулж нэлээд удаан ажилласан. Мөн Италийн Напуле хотын “Сан Карло” хэмээх алдартай театрт дээрх дуурийг дөрвөн удаа дуулсан. Тухайн дуурь дээрээ нэг юм уу хоёр сарын хугацаанд ажиллаад гэрээ дуусчихдаг. Ажлаа сайн гүйцэтгэж, үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадвал гэрээгээ сунгаж болдог. Ялгаатай талуудын тухайд гэвэл олон зүйлийг хэлж болно.
Гол нь энэхүү дуурийн урлаг маань Европт үүсч хөгжөөд 400, Монголд 60 жил л болж байгаа. Эндээс эхлээд л маш том ялгаа харагдана. Хамгийн гол нь үзэгчид маш өндөр түвшний, сонгодог урлагийн боловсролтой хүмүүс байдаг. Мөнхүү театрын дотоод болон гадаад үзэмж ч нэлээдгүй ялгаатай. Яг л дуурьт зориулж хийгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Түүнээс бол уран бүтээлчид, театрт тавигддаг бүтээлүүдийн хувьд Монголын дуурийн урлаг тэртээ хойно хоцорч үлдсэн зүйл байхгүй.
-Та багагүй хугацаанд “Сан Карло”-д томоохон тоглолтуудад оролцохдоо тухайн театрын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг ч ажиглаад амжсан байх. Энэ талаар ярихгүй юу?
-Мэдээж олон зүйл ажигласан. Зохион байгуулалтын хувьд бүхий л газрууд адилхан. Тоглолтыг зохион байгуулагчид, арын албаныхан, тайзны зураач, гэрэлтүүлэгч, дуучид бүгдээрээ л чин сэтгэлээсээ ажиллаж, үзэгчдэд сайн тоглолт хүргэхийг зорьдог. Хамгийн гол нь эдийн засаг өндөртэй, үзэгчид нь мэдлэг боловсролтой газар болохоор манайхаас илүү. Гэхдээ Монголын дуурийн урлаг дутаад байх зүйлгүй. Жаахан дэмжлэг л хэрэгтэй. Түүнээс бол дуучид нь дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай гэдэг нь батлагдаад байгаа шүү дээ. Олон сайхан багш нарын олон чадалтай сайн шавь төрж байна.
-Монголд ер нь жинхэнэ үзэгч цөөхөн байдаг уу?
-Харин одоо сонгодог урлаг үздэг, ойлгодог үзэгч их болсон. Дэлхийн томоохон театруудад нэг адилхан зүйл байдаг. Тэр нь юу вэ гэвэл театрт нэг ч гэсэн жинхэнэ, үнэнч үзэгч бий.
-Та итали хэлээр ярьдаг уу, эсвэл орчуулагчтай явдаг уу?
-Би эхнэртэйгээ хамт явдаг. Миний хань Италиар маш сайхан ярьдаг. Би ч одоо өөрөө багахан хэмжээнд ойлголцоод, ярьчихдаг болсон. Цаашдаа олон хэл сурах төлөвлөгөөтэй байна. Ер нь орчинд нь аж төрөөд, хүмүүстэй харилцаад ирэхээр гадаад хэлийг өөрийн эрхгүй сурч эхэлдэг юм билээ.
-Та Риголеттогийн ариг дуулах их дуртай юм шиг санагддаг. Дэлхийн томоохон тэмцээнүүдэд ч дуулж байсан. Яагаад энэ ариг сонгож, дурлаж дуулдаг юм бэ?
-Нэгдүгээрт Риголеттогийн ари маш их хөдөлмөр, авьяас шаардсан бүтээл. Хоёрдугаарт надад энэ ариг дуулахаар нэг тийм тайвшрал дотор минь бий болдог. Ж.Вердигийн “Риголетто” хэмээх гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт тус дуурийг 1851 оны 3 дугаар сарын 11-нд анх Венецэд тоглосон байдаг. Тэгэхээр их баялаг түүх бүхий урт настай дуурь гэдэг нь ойлгомжтой.
-Риголетто чинь ордны салбадай байх аа?
-Тийм ээ. Мантуаны эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийнхөө завхай зайдан явдлыг ид хав болгон гайхуулж дуулдаг юм. Тухайн мөчид ордны салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж, хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан найр наадмыг улам хөгжөөж өгнө. Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж битүүхэндээ атаархаж байдаг. Ер нь бол одоо дэлхийн улс гүрний өнөөгийн нийгэмтэй дуурийн зарим үзэл санаа нэгдэн сүлэлддэг. Тиймдээ ч өнөөдөр үнэ цэнээ алдаагүй томоохон театруудад тоглосоор байгаа юм. Би энэхүү гайхамшигтай бүтээлийг дуулж дэлхийн дуурийн урлагт эцэг, эх, өөрийнхөө болон Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баярлаж явдаг.
-МУГЖ гэх цол нэр хүнд гэхээсээ илүү үүрэг хариуцлага дагуулж ирдэг. Тиймээс ч сүүлийн үед уран бүтээлдээ маш их хугацааг зориулж завгүй явах шиг харагдах юм?
-Би тэгж боддог юм. Дэлхийн томоохон тэмцээнээс шагнал хүртэж эх орондоо авчирсан. Үүнийг үнэлж өгсөн Монголын ард түмний бэлэг л дээ. Мэдээж өндөр үүрэг хариуцлага дагалдаж ирсэн. Би алдрын оргил руу тэмүүлэхээс илүү ард түмний итгэлийг дааж явахсан гэж хүсдэг. Одоогоор нэлээд завгүй ажиллаж байна. Дэлхийн олон театруудтай гэрээ байгуулсан. Одоогоор УДБЭТ-ынхантайгаа хамт дуулах гээд зогсч байна. Хэдхэн хоногийн өмнө Москва хотын Чайковскийн нэрэмжит “Большой” театрт дэлхийн алдартай удирдаачдын нэг Израилийн Даниель Баренбоем гэдэг хүнтэй хамтарч “Трубадур” дуурийн гол дүрд концертын вариантаар бүтэн дуулчихаад ирлээ. Олон хүний сэтгэлд хүрсэн, маш өндөр зохион байгуулалттай, сайхан тоглолт болсон. Мөн маргаашнаас Израилийн Тель-Авив хотын дуурийн театрт Вердийн “Хувь заяаны хүч” хэмээх дуурийн гол дүрд дуулахаар хоёр сарын гэрээ байгуулсан.
-УДБЭТ-ын 54 дэхь тоглолтын улирал эхэлчихсэн, “Травиата” дуурь Монголын тайзнаа анх тоглогдсоноос хойш 40 жилийн ойтойгоо золгож байна. Энэ театраас уран бүтээлийн гараагаа эхэлж, дэлхийд данстай дуучин болсны хувьд сэтгэгдлээ хуваалцаач?
-2009 онд би СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр гавьяат багш Ц.Ерөөгийн удирдлаган дор сурч төгсөөд театрт шууд гоцлол дуучнаар орж байсан. Энэ газар би өсч, олон сайхан найз нөхөдтэй болж, өөрийгөө танин мэдэж, жинхэнэ дуурийн дуучин болох бүхэл нарийн ширийн зүйлд суралцсан.
Өнөөдөр бурхны оронд заларсан олон агуу уран бүтээлчид энэ театрт ажиллаж байсан. Тиймээс бид театраа эзэнгүй орхиж болохгүй. Би хэдийгээр гадаадын театруудад гэрээгээр дуулдаг ч гэсэн эх орон доо ирээд театрынхаа тоглолтод байнга оролцоод явдаг. Энд ажилладаг уран бүтээлчид, арын албаныхан болоод үйлчлэгч зэрэг бүхий л хүмүүст баярлаж явдаг.
-Таны хувьд “Травиата” бусад дууриас юугаараа онцлог санагддаг вэ?
-Вердийн хамгийн оргил бүтээлүүдийн нэг. Хөгжмийн хувьд маш гоё уянгын драм шүү дээ. Хүний сэтгэлийн нандин нууцыг үзэгчдэд дэлгэн үзүүлж байх шиг бичигдсэнээрээ их алдартай. Манай театрын тайзнаа тавигдаад 40 жил болсон байна гэдэг бол багагүй хугацаа. Энэ хооронд олон сайхан уран бүтээлчид тус дуурийг нуруун дээрээ үүрч, театртаа тоглож ирсэн. Өнөөдөр миний үеийн залуус амилуулж, бид хамтдаа шинэ түүх бүтээхээр зорьж байгаа нь сайхан байна.
-Тус дуурийг хоёр жилийн өмнө БНСУ-ын найруулагч СТА Ан Ху Вон дахин шинэчлэн найруулан тавьж, тайз, хувцсыг дахин шинэчилсэн шүү дээ. Энэ удаагийнх юугаараа илүү онцлог байв. Жермоны дүрд хувирч, Монголынхоо үзэгчидтэй уулзсан сэтгэгдлээ уншигчидтай хуваалцаач?
-Энэхүү дуурийг сүүлд шинэчлэгдсэн тавилтаар амилуулсан. Монголын үзэгчидтэйгээ уулзах бүрийд омогшил төрдөг, тайзан дээрээ гараад маш их догдолдог. Ямар ч уран тансаг үгээр орлуулаад хэлчихэж боломгүй хачин сайхан баяр баясгаланг амсдаг даа.
-Одоогоор ямар нэгэн бүтээл дээр ажиллаж байна уу. Та өөрт тань зориулж хөгжим зохиож, дүрийг нь бүтээсэн томоохон бүтээлтэй болохыг хүсдэг үү?
-Манай орны зохиолчид “Чамд зориулж энэ дуурийг зохиолоо. Чиний хоолойд яг тохирно” гээд хамтран ажиллах санал тавьбал мэдээж сайхан. Гэхдээ одоогоор энэ талаар бодохгүй байгаа. Харин гадны улс орнуудаар явж байгаа учир эх оронд минь тоглогдож байгаагүй шинэ дууриуд сурч байна. Гурван ч шинэ дуурь дээр ажиллаад одоо бараг гараас гарч байгаа. Бид өөрсдийн үндэс угсаагаар бахархдаг. Өв соёлоо дэлхийд таниулж, тайзан дээрээс бахархан ярих нь сэтгэлийн их жаргал өгдөг. Тиймээс өөрийгөө улам гүнзгий боловсруулж, дүрээ сайн гаргах ёстой. Үүний тулд л хичээж явна даа.

Ярилцсан Б.Алтанхуяг