Ле Пен: Үндэсний мөнгөн тэмдэгтдээ эргэн шилжсэнээр Франц улсад олон сая ажлын байр бий болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /TASS/. Европын нэгдсэн валют нь францчуудад чирэгдэл үүсгэж байна, еврогоос татгалзаж франкад шилжих нь Францын хөдөлмөрийн зах зээлд нөхцөл байдлыг сайжруулахад тус дөхөм болно гэж “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен Германы "Welt" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Үндэсний мөнгөн тэмдэгтэндээ буцаж шилжих нь олон сая ажлын байрыг бий болгож, бидний эрх чөлөөг эргүүлэн авчирна” хэмээн тэрбээр хэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд уг асуудлаар болон ЕХ-ны гишүүнчлэлээ хадгалах эсэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэх аж. Франкад шилжих нь зах зээлд бужигнаан үүсгэхгүй, хүн амд асуудал чирэгдэл учруулахгүй гэдэгт Ле Пен итгэлтэй байгаа юм.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат 4 дүгээр сарын 23-ны ням гарагт болох бол хоёрдугаар үе шат нь хоёр долоо хоногийн дараа буюу 5 дугаар сарын 7-нд болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эхний шатны санал хураалт болохоос зургаан хоногийн өмнө явуулсан санал асуулгаар Марин Ле Пен тэргүүлж байна. Түүний төлөө сонгогчдын 23-24 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа бол Э.Макрон бараг зуузай холбон явж байна. Харин 19 хувийн саналаар Франсуа Фийон удаалжээ.
О.Барс