Болзошгүй осол гэмтлээс хүүхдээ сэргийлэхэд сургав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 13:51:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2, 3 дугаар багийн Нийгмийн түншлэлийн хамтарсан баг, аймгийн Онцгой байдлын газар хамтран "Бага насны хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт хийлээ.
Тус сургалтад Баянхонгор сумын найман багаас 0-5 насны хүүхэдтэй 100 шахам эцэг эхчүүд хамрагдаж, болзошгүй осол гэмтлээс ахуйн хүрээнд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг чадвараа дээшлүүлэв.
Мөн сургалтын үеэр 0-5 насны хүүхдүүдийг болзошгүй ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халуун тогоонд түлэгдэж гэмтэх нөхцөл байдлыг бууруулах зорилгоор эцэг эхчүүдэд "Халуун тогооны хамгаалалтыг хэн сайн хийж бага насны хүүхдээ хамгаалах вэ" сэдэвт болзолт уралдааныг долоо хоногийн хугацаатай зарлалаа. Тус уралдааны шилдгүүдийг сайн туршлагыг олон сурталчилан таниулах юм байна.
                                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ