Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Зүүн бүсийн зөвлөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 14:50:09
Дорнод /МОНЦАМЭ/. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөн өнөөдөр Дорнод аймагт эхэлж байна. Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой дээрх зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байгаа юм.
Зөвлөлгөөнд Эрчим хүчний яамны удирдлагууд болон Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал тэргүүтэй албаны хүмүүс, нийт 25 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцож байна.
Зөвлөлгөөн 21-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр "Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага”, "Орчин үеийн менежментийн хөгжлийн чиг хандлага”, "Техник технологийн үйл ажиллагааг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх тухай”, " Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн нөөцийн менежмент” зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сургалт явуулах юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ