Хэнтийн нэгдсэн эмнэлгийн шинэ байранд ус алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Ашиглалтад ороод 10 хонож буй Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4 давхрын шүдний өрөөнөөс энэ сарын 14-ний шөнө ус алдсан байна. Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Гульжанаас энэ талаар мэдээлэл авлаа.
Яаралтай тусламжийн үйлчлэгч 05.30 цагийн үед шат дагаж ус алдсан байхыг хараад эмнэлгийн аж ахуйн даргыг дуудсан аж. Энэ үеэр мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудыг дуудан, нөхцөл байдлын шалтгааныг тогтооход цэвэр усны хоолойноос шүдний машин руу залгасан холбоос 15-20 см-ийн дээр тавигдсан учраас задарч ус алджээ.
“Уг холбоосыг НЭ-ийн аж ахуйн тасгийн дарга, сантехникийн ажилчид хийхдээ байгууллагын удирдлага болон шинэ эмнэлгийн байрыг барьж, ашиглалтад оруулсан “Хар чонот” ХХК-д мэдэгдээгүй, хийсэн ажлаа эргэн хянаж шалгаагүйгээс үүдсэн” гэв. Мөн манаач цаг тутамд давхар бүрийг эргэж, тойрч яваагүйгээс ажлын хариуцлага алдсан хэмээн үзэж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ажлын хариуцлага тооцсон байна.
Шүдний кабинет нь тусгайлсан цэвэр усны хоолойноос ус татаж, шүдний машинаа тогтмол цэвэрлэх ёстой байдаг аж. Гэвч ийм хоолой тавигдаагүй байсан учир аж ахуйн тасгийн дарга, сахтехникийн ажилчид уг холбоосыг тавьж, 10 дахь хоног дээрээ ийнхүү ус алдуулжээ. Үүний улмаас 4 давхрын шүдний өрөө, доод талын давхрых нь 3 өрөөний хана дагаж ус гоожсон бөгөөд 1 давхар хүртлээ шатаар дамжин урссан байна.
Эл өдөр баасан гараг байсан тул подвалаас усны шугамыг хааж, цахилгааныг унтраан, үйлчлүүлэгчдэд энэ талаар ойлгуулаад 09 цагийн үед усаа шавхаж дуусаад, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
“Одоогоор цахилгааны холбоосууд, дүүжин таазнуудыг хэсэгчилж онгойлгон усыг асгаж цэвэрлэн, хатаах ажлуудыг хийж дуусгасан. Энэ сарын 21-ний өдрөөс ус алдсан 3 өрөөний хана, таазны будаг замаск, бага хэмжээний засварын ажил хийгдэнэ.” хэмээн К.Гульжан дарга ярьлаа.
“Хар чонот” ХХК-ийн инженер ирж, уг байдалтай танилцаад, тус байгууллагаас зөвшөөрөл аваагүй холбосон тул хамааралгүй гэжээ. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулсан “Хар чонот” ХХК нэг жилийн дотор барилгын ашиглалттай холбоотой гарсан асуудлуудыг гэрээгээр хариуцах ёстой юм байна.

Д.Одонтунгалаг