ИТХ-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:51:01

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч хууль бус хурал зохион байгуулсан М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, Г.Болдбаатар, С.Мөнгөнбат нарын хуралтай холбоотой ямар нэгэн үйлдэл хийх эрхийг хязгаарлаж түдгэлзүүлсэн тухай асуудлаар аймгийн ИТХ-ын албанаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хэдэн нөхөд нийлээд хурал зарлаж, тэр хурлаараа аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг албан тушаалаас нь “огцруулж” одоогийн Хэрлэн сумын захирагч буюу Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийг “томилсон”.

Хурлын дарга энэ шийдвэрийг хууль бус шийдвэр гэж үзээд гомдлоо аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан юм.

Хууль бус хурлаар томилогдсон Уулаа буюу П.Мөнхтөр гэгч нь хурлын ажлын албаны ажилтнуудыг цуглуулж хуралдуулан захирч хотын даргын болон ИТХ-ын даргын ажлыг зэрэгцүүлэн хийх гэж оролдож, ингэснээрээ мөнгө, эрх мэдэл, албан тушаалд үйлэргүй шунан дурласан увайгүй нэгэн болох нь нотлогдож байгааг мэдээлж, дээрх нэр бүхий хүмүүсийн ёс зүйн талаар тодорхой баримт түшин ярив.

Тухайлбал, С.Мөнгөнбат гэгч хурлын ажлын албан дээр олонтоо ирж ажилтнуудыг нь загнан дарамталж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн бол П.Мөнхтөр, Г.Болдбаатар тэргүүтэй нөхдүүд аймгийн Хурлын тамгыг авах гэж хоёр ч удаа хурлын даргын өрөөнд орж ирж шахалт дарамт үзүүлснийг сэтгүүлчдэд дуулган Дорнод аймагт ИТХ-ын дарга ганц л хүн байгаа тэр нь Р.Зоригтбаатар гэдгийг шүүхээр баталж нотолсон мэдээллийг энэ удаа өгөв.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ