Хүнд өвчтэй бүсгүйд туслахаар хүүхдүүд хандивын тоглолт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:17:54

Цусны хүнд өвчтэй бүсгүйд туслахаар Өндөршил сумын хүүхдүүд өчигдөр хандивын тоглолт хийжээ. “Хариу нэхээгүй тус” хэмээн нэрлэсэн хандивын тоглолтоор хүүхдүүд 1.5 сая гаруй төгрөг цуглуулсан байна.

Тус сумын иргэн Х. Бадамцэцэг хэмээх хорь гаруйхан настай бүсгүй цусны өвчний улмаас олон жил шаналж байгаа бөгөөд өвчин нь хүндэрсэнээс бөөрөнд нөлөөлж, одоо бөөрийг нь уургаар байнга төлжүүлж байх шаардлагатай байгаа тул түүнд сумын нь иргэд сэтгэлийн дэм өгөн тусалж байгаа ажээ. Сумын Засаг дарга захирамж гаргаж, бүсгүйд туслах ажлын хэсгийг ч байгуулсан байна.

Сумын Соёлын төвийн эрхлэгч н.Мөнхцэцэг бүсгүйд туслахаар хандивын тоглолт зохион байгуулсан нь энэ бөгөөд хүүхдүүд  хандивын тоглолт хийх үеэр аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар Өндөршил суманд ажиллах нь таарч, хандивын аянд нэгдэн, Х. Бадамцэцэг бүсгүйд мөнгөн тусламж үзүүлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ