АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбар Их Британид олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК./TASS/. Харвардын их сургуулийн хоёр эрдэмтэн АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичгийн муутуу цаасан дээр бичсэн гар бичмэлийн хуулбар Их Британид байсныг олжээ. Өмнө нь ийм зүйл байдаг гэдгийг хүмүүс огт мэддэггүй байв.
Судлаач Эмили Снеф, Дэниель Аллен нар уг баримт бичгийг Английн зүүн өмнөд нутагт орших Чичестер хотын архивт байсныг илрүүлжээ. Үүнээс өмнө тунхаг бичгийн муутуу цаасан бичигдсэн ердөө ганцхан ширхэг гар бичмэлын хуулбар АНУ-ын Үндэсний архивт хадгалагдаж байв.
Снеф, Аллен нарын үзэж байгаагаар, Их Британид олдсон хуулбар хувийг 1780-аад онд Нью-Йорк эсвэл Филадельфид бичсэн бололтой. Уг хуулбарыг Британийн колониудын тусгаар тогтнолыг дэмждэг нэгэн гүнтэн хадгалж байсан байж магадгүй ажээ. Одоо уг баримт бичиг хуурамч эсэхийг нь нарийвчлан шалгах гэж байгаа бөгөөд хуулбар маш хэврэг болсон нь хүндрэл учруулж байна.
АНУ-ын Үндэсний архивын мэдээллээр, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичгийн нийт 20 гаруй хуулбар байдаг аж. Энэ баримт бичгийг 1776 оны 7 дугаар сарын 4-ны өдөр баталснаар шинэ улс байгуулах үндэс суурь тавигдсан билээ.
О.Барс