Бүтээлч санхүүч аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-26 23:09:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс "Бүтээлч санхүүч" аяныг өрнүүлж, "Нэг хүн-Нэг тоглоом" уриатай тоглоом цуглуулах хандивын арга хэмжээг зохион байгуулжээ.
Аянд Төрийн аудит, Санхүүгийн хяналт аудитын алба, статистикийн хэлтэс болон ЗДТГ-ын бусад хэлтэс дэмжиж оролцсон ба нийт цугласан тоглоомыг Баянхонгор сумын зургадугаар цэцэрлэгийн өргөтгөл буюу шинээр баригдан ашиглалтад орсон 2 бүлгийн хүүхэд багачуудад гардуулан өглөө.
Баянхонгор сумын зургадугаар цэцэрлэг нь гэр хорооллын дунд байрлалтай, 2008 оноос хүлээж авах хүүхдийн тоо эрс өсч, улмаар цэцэрлэгийн өртгөтгөл бариулах шаардлагатай болсон байна. Ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ өргөтгөл 108 хүүхэдтэй ба хүүхдийн тоглоом дутагдалтай байжээ.
Төрийн байгууллагууд тус цэцэрлэгт тоглоомоо бэлэглэх үеэр "Их Номгон" худалдааны төв 42 хүүхэдтэй нэг ангийн хүүхэд багачуудад бусад хэрэглэгдэхүүний зүйлсийг мөн хандивлалаа.
Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ