Орон нутгийн оёдолчдыг бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-27 10:07:16
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Монголд бид үйлдвэрлэв төрийн бус байгууллагаас орон нутагт оёдлын үйлчилгээ эрхэлдэг иргэдийн нэгдсэн бааз санг бүрдүүлэх, зорилгоор бүртгэж эхэллээ. Хөвсгөл аймагт оёдлын үйлчилгээ эрхэлж байсан, одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийг нэгтгэн бүргэснээр цаашид орон нутагт ямар жижиг дунд үйлдвэр байгуулахад ямар суурь байгааг судлах төдийгүй уран шаглаа уралдаанд оролцуулж шилдгүүдийг бүсийн болон улсын уралдаанд оролцуулах гэнэ.
Өөрөөр хэлбэл хоймор нутгийн уран гартнууд улсын хэмжээнд ур чадвараа сорих аж. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ивээн тэтгэж уралдаанд оролцох иргэдийн оёдол хийх материалын тусламж үзүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ