МОНЦАМЭ агентлагт Монгол бичгийн галарей нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2017-04-28 16:59:32
Монгол улсад босоо бичгээр хэвлэгддэг цорын ганц тогтмол хэвлэл “Хүмүүн бичиг” сонины 25 жилийн ой, тус сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 20 жилийн ойд зориулсан Монгол бичгийн галарей өнөөдөр нээлтээ хийлээ.
Ардын хувьсгалтай нас чацуу МОНЦАМЭ агентлагаас монгол, орос, англи, хятад, япон хэлээр эрхлэн гаргадаг таван сонины нэг нь “Хүмүүн бичиг” юм. Монгол Улсад ардчилалтай хамт мэндэлсэн энэхүү сонин үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар тасралтгүй 25 жил хэвлэгдэх явцдаа монгол бичиг сонирхон суралцагсдын гарын авлага, сурах бичиг болтлоо хөгжсөнийг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа онцолж байлаа.
Синхрон: “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа
“Хүмүүн бичиг” сониний редакцид нээлтээ хийсэн Монгол бичгийн галарей нь 20 жил тасарлтгүй зохион байгуулагдсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны  шилдэг бүтээлүүдээс бүрдэж байгаа бөгөөд сан хөмрөг нь цаашид улам бүр шинэчлэгдэн баяжсаар байх ажээ. Галарейн нээлтэд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны төрөл тус бүрийн аварга 40 гаруй хүн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас уригдан ирж оролцлоо.
Синхрон: Оролцогсод
Тус арга хэмжээний үеэр БСШУСЯ-наас МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, ахмад сэтгүүлч С.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, сэтгүүлч Б.Хандмааг яамны хүндэт жуух бичгээр шагнасныг тус яамны газрын дарга С.Болормаа гардуулав.
Холбоотой мэдээ