Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит бүжгийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ардын Жүжигчин, Төрийн Соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт Драмын Театр, Боловсрол Соёл Урлагийн Газар, хоёрдугаар цэцэрлэгийн хамтран зохион байгуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бүжгийн наадмыг 04 сарын 29-ний өдөр буюу Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“Алтан өв” бүжгийн наадам 2015 онд анх зохион байгуулагдаж 200 гаруй бүжигчид оролцсон бол энэ удаагийн наадамд 170 гаруй бүжигчид оролцсон байна. Уг бүжгийн наадмыг цэцэрлэгийн, сургуулийн, ахлах гэсэн насны ангиллаар хамтлаг бүжиг, гоцлол бүжиг гэсэн хоёр төрлөөр явуулсан юм.
“Алтан өв” бүжгийн наадам нь Монгол үндэстний уламжилж ирсэн язгуур бий биелгээг гарган ирэх, сэргээх, түгээн дэлгэрүүлэх, театрын үе үеийн боловсон хүчнийг бэлтгэх, бүжгийн урлагт хүүхдүүдийг татан оролцуулах, өвлүүлэх, ахмад үеийн бүжигчдээс суралцах боломжийг нээх зорилготой байсан юм.
Энэ зорилгынхоо хүрээнд хүүхдүүдэд урлагт багаасаа дуртай болох, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, урлагийн мэдрэмжтэй болох, бүжгийн урлагийн өв хийгээд соёлд суралцах боломжийг олгосноороо чухал ач холбогдолтой байлаа.
МУГЖ Б.Дугараа агсны бүжгийн тавил нь Баруун монголчуудын намба, ард түмний аж амьдрал, хөдөлмөрийн үйлийг бүжгээр тодорхой илэрхийлэн харуулсан байдаг онцлогтой. “Алтан өв” бүжгийн наадмын оролцогчид нь энэ онцлогийг шингээсэн МУГЖ Б.Дугараагийн өөрийнх нь дэглэсэн “Зандан товшилт”, “Тагнаа”,” Урианхай бүжиг” болон Захчины “Хүрэн торгот”,” Агсал”, “Жудар”, “Торгуудын тав бий биелгээнүүдийг бүжиглэж өрсөлдсөн байна.
Уг бүжгийн наадамд аймгийн төвөөс ЕБ-ийн 1, 3, 6, 7 дугаар сургууль болон Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Манхан сумын цэцэрлэгийн хамтлаг бүжигчид оролцлоо. Бүжгийн хамтлагууд нь 8 гишүүнээс бүрдэж байсны дээр насанд хүрэгчдийн төрөлд 7 ахмад бүжигчин идэвхтэй оролцжээ.
Уг бүжгийн наадмын үеэр МУГЖ Б.Дугараагийн өөрийнх нь дэглэж бүжиглэж байсан “Торгууд биелгээ“-г төрсөн охин Д.Алтаншүр нь Булган сумын бүжигчин Байгаль-эрдэнэтэй хамтран бүжиглэж, гар хөлний тавилт, намба, бүжгийн өнгө аяс хэмнэлийг тодруулан харуулсан байна.
Наадмын ерөнхий шүүгчээр МУГЖ Б.Дугараагийн охин Алтаншүр, МУГЖ Д.Болормаа, СТА Пүрэвдорж, СТА Ням-очир, ХДТ-ийн Хөгжимийн багш Сүхочир нар ажилласан юм.
Хамтлаг бүжгийн төрөлд цэцэрлэгийн насанд 1 байрыг 2 дугаар цэцэрлэг, 2 байрыг Буянт сумын цэцэрлэг, 3 байрыг 8 дугаар цэцэрлэгийн бүжгийн баг тус тус эзэлсэн байна. Сургуулийн насанд тэргүүн байранд 1 дүгээр сургууль, хоёрдугаар байранд 6 дугаар сургууль, гуравдугаар байранд Булган сумын сургуулийн бүжгийн баг тус тус оржээ. Харин гоцлол бүжгээр насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байрыг Булган сумын Байгаль-Эрдэнэ, хоёрдугаар байрыг Буянт сумын Цэнд-Аюуш, гуравдугаар байрыг 1 дүгээр сургуулийн ажилтан Бат-оюун нар тус тус эзэлсэн байна.

А.Бямбасүрэн