Даланзадгадын иргэдийг маргааш өглөө нүүлгэн шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-03 17:26:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Гамшгийн хор уршгийг арилгах "Говийн чоно-2017" дадлага сургуулилтын арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна. Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүхийн мэдээлснээр маргааш өглөө 7 цагт дуут дохио дуугарч тус сумын 24 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа болох юм. Иргэд өглөөний 8 цагт нүүлгэн шилжүүлэлтийн заасан 4 цэгт очсон байх шаардлагатай байгаа ажээ. Ингээд 9 цагт нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа дуусч иргэдээ тараахаар төлөвлөж байгаа гэсэн юм. Мөн маргааш үдээс өмнө төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд ажиллахгүй ажээ.
 
Энэ сарын 1-нээс эхэлсэн "Говийн чоно-2017" үйл ажиллагаа одоогийн байдлаар танхимын дадлага сургуулиар үргэлжилж байна. Энэ үеэр оролцогчдыг Онцгой байдлын ерөнхий газар, олон улсын цэргийн зохицуулах төв, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн, хүн эмнэлэг, мал эмнэлэг, уул уурхай, хэвлэл мэдээллийн гэсэн төвүүдийг байгуулан ажиллаж байгаа юм.
Тухайн дадлага сургуулилтад өгөдсөн цагийн байдал нь Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өмнөд бүсийн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурга, малын гоц халдварт өвчин зэрэг хавсарсан гамшиг осол тохиолдсон гэж үзэн хэрхэн хариу арга хэмжээ авах талаар сургуулилтаа хийхээр боллоо.
Мөн дадлага сургуулилтын үеэр буюу өнөөдрөөс Өмнөговь аймагт цаг агаар байдал тогтворгүйтэн цасан болон шороон шуурга шуурч эхлээд байна. Тиймээс өнөөдрийн 20 цаг хүртэл онц байдал зарлан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Мөн Гашуунсухайт Таван толгой чиглэлийн нүүрсний замыг хаасан байна.
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ