Байгаль орчны асуудлаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 11:38:03

БОНХАЖЯ–ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа. 

Тэд байгаль орчны тулгамдсан асуудлыг Булган нутгийн онцлогт тохируулан шийдвэрлэх арга зам, түүнд хүрэх  боломж бололцоо, санхүү, бодит байдал зэргийг судалсан судалгаа, арга, төслийн талаар ярилцлаа. Эдгээр ажлыг Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна.

Ц.Цэнгэлтэй хамт  “Байгаль орчин хамгаалахад  салбарын тулгамдсан асуудал шийдэх арга зам” төслийн үндэсний зохицуулагч Х.Ыханбай ирлээ. Булган аймгийн зүгээс Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн  Д.Нэмэхбаяр, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл”, аймгийн ЗДТГазрын ХБХэлтсийн дарга А.Ганболд,  Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Сэлэнгэ голын сав газрын захиргааны дарга Б.Бат-Эрдэнэ нар багтаж сарын аянаар хийсэн ажлуудаа тайлагналаа.

П.Батням

Холбоотой мэдээ